БНСУ-ын Засгийн газар ТУСГАЙ ЖУРМААР хил нэвтрүүлж эхэллээ

БНСУ-ын Засгийн газар ТУСГАЙ ЖУРМААР хил нэвтрүүлж эхэллээ

БНСУ-ын Засгийн газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр /2020.03.19/ 00.00 цагаас эхлэн гадаад улсаас ирж буй гадаад, дотоодын бүх зорчигчдыг тусгай журмын дагуу хилээр шалган нэвтрүүлэхээр шийдвэрлэв.

Үүнд:
 

  • Зорчигчдын биеийн халууныг хэмжинэ.
  • Зорчигчид эрүүл мэндийн асуумж бөглөнө.
  • Зорчигчид аяллын мэдүүлэг бөглөнө гэсэн заалтууд хамаарч байна. 


БНСУ-д ашиглах утасны дугаар, оршин суух хаягаа заавал бичнэ. Хилийн байцаагч мэдүүлгийг нэг бүрчлэн шалгаж нягтлах бөгөөд холбоо барих утасны дугаар байхгүй эсвэл мэдүүлэг зөрүүтэй бол хил нэвтрүүлэхгүй.

Зорчигчид өөрийн ашиглаж буй ухаалаг гар утсанд эрүүл мэндийн аппликейшныг суулгаж, эрүүл мэндийн байдлаа 14 хоногийн хугацаанд өдөр бүр уг аппликейшнээр дамжуулан мэдээлнэ. Тухайн зорчигчид өвчний анхны шинж тэмдэг 2 өдөр дараалан илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс холбогдох арга хэмжээ авна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ эдийн засгаа хамгаалахаар шуурхайлж байна 2020-03-18

КОВИД-19: БНСУ хилээр нэвтрүүлэх журмаа чангатгалаа 2020-03-18

БНСУ-д 2500 гаруй тоглолт, үзэсгэлэн цуцлагджээ 2020-03-18

КОВИД-19: ЧАЦАРГАНА коронавирусийг дарангуйлна 2020-03-19

БНАСАУ-д нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хоригложээ 2020-03-19

БНСУ-ын Засгийн газар ТУСГАЙ ЖУРМААР хил нэвтрүүлж эхэллээ 2020-03-19

БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ 2020-03-19

Солонгос улс иргэддээ 300,000~500,000 воны яаралтай санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болов. 2020-03-19

"Тусгай гамшигт нэрвэгдсэн бүс" болгон зарласан Тэгү хот, Кёнбүг аймгийн иргэдэд бэлэн мөнгөний нөхөн олговор олгохоор болов. 2020-03-19

БНСУ-д 17 настай сурагч короновирусээр нас барснаар залуу үеийнхнийг судалж эхэллээ 2020-03-20

БНСУ-ын эрх баригчдын коронаирусний халдварын дэгдэлтийг эрс сааруулж чадсан гол шалтгаан 2020-03-20