“Өнөр бүл” төвийн гурван хүүхэд Германд сурна

“Өнөр бүл” төвийн гурван хүүхэд Германд сурна

НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр “Өнөр бүл” хүүхдийн төвийн гурван хүүхдийг Герман улсад сургах асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж, хүүхдүүдийн саналыг сонсож, шийдвэрлэлээ.

Тэрбээр, “Тус төвд амьдарч байгаа хүүхдүүдэд нийгмийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг багш нар нь онцолж байсан тул хотын дарга Х.Нямбаатар хүүхдүүдийг сурч, хөгжихөд дэм үзүүлэх үүднээс уулзалтыг зохион байгуулж, хүүхдүүдийг сургахаар боллоо” гэв.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Хотод нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг ХБНГУ-д бэлтгэнэ. Эхний ээлжид хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүд болон дэмжлэг шаардлагатай 100 хүүхдийг сургалтад хамруулна” гэдгийг онцолсон.

Үүний бэлтгэл ажил болгон НЗДТГ-аас Герман улсын Тюрингэн мужийн FAV service GMBH болон “Цэсэн боловсролыг дэмжих сан” ТББ-тай хамтран ажиллах гурван талт санамж бичгийг өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Малын сэг зэм устгахад зориулж Сүхбаатар аймагт 300 сая төгрөг, 2 тонн шатахуун шийдвэрлэлээ 2024-05-08

Дэлхийн өнцөг булан бүрд үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 2024-05-08

“Найрамдал" зуслангийн 2024 оны зуны ээлжийн хуваарь гарчээ 2024-05-08

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 2024-05-08

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш нээнэ 2024-05-08

“Өнөр бүл” төвийн гурван хүүхэд Германд сурна 2024-05-08

Маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай. 2024-05-09

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дахь ялалтаа байгууллаа 2024-05-09

Монгол банхар дэлхийд албан ёсны үүлдрээр бүртгүүлэхээр болжээ. 2024-05-09

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо 2024-05-09

БНСУ-ын Сөүл, Бусан, Дэгү, Чонжу, Муан гэсэн таван хот руу шууд нислэг үйлддэг боллоо 2024-05-09