Дөрөвдүгээр сар нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хувьд Дорноговь аймгийн өмнөд, Увс аймгийн зүүн, Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Хэнтий аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.