Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаал боллоо.

Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаал боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.

Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Онцгой байдлын байгууллагын ойд зориулсан цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.

Ёслолын жагсаалд Онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллагуудын нийт 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэрэгтэйгээ оролцов.

Уг ёслолд Монгол Улсын төр, засгийн удирдлагууд, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, ЭСЯ-ныхан, улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс нарын олон зочин уригдсан байна.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой Байдлын Ерөнхий Газрыг өнөөдөр Сүхбаатарын одонгоор шагнасан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АН: “Шинэ Хоршоо” хөдөлгөөний хуулийн төсөл хууль зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ. 2024-05-16

Б.Пүрэвдорж: Нүүрсний сонсгол үр дүнд хүрч хариуцлага тооцуулсан хүн алга. 2024-05-16

Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөртэй аль ч тойрогт халз үзэхэд бэлэн байна 2024-05-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2024.05.17/ 2024-05-17

С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн газраас олдсон үсний ДНК шинжилгээний хариу иржээ 2024-05-17

Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаал боллоо. 2024-05-17

БНСУ-д болсон холимог тулаанд Ц.Азжаргал ээлжит ялалтаа байгууллаа. 2024-05-19

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой нээлттэй сонсгол болж байна. 2024-05-21

Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болно 2024-05-21

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой нээлттэй сонсгол болж байна. /2024.05.22/ 2024-05-22

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2024.05.22 2024-05-22