12 ордын зурхай / 2024.05.22 /
Хонь: Хүнд өдөр. Өнөөдөр танд бодож тунгаах, бясалгах боломж гарах л юм бол олдсон боломжоо алдалгүй ашиглаарай. Энэ нь таныг тайвшруулж, тулгамдсан байгаа асуудлуудыг тайвнаар бодож, зөв зүйтэй үнэлж дүгнэхэд тусална. Олон хүмүүсийн хувьд өөрийнх нь эсрэг хэн нэгэн зогсоод, сөргөлдөөд байгаа мэт санагдана. Үүнээс болж та зүрх сэтгэлээ шаналгах шаардлагагүй. Магадгүй та буруу бодсоноо ухаарах болно.
Үхэр: Энэ өдөр амьдрал танаас ихээхэн зориг тэвчээр шаарах болно. Эртнээс тавьсан зорилгодоо хүрэх өдөр ойрхон ирсэн байна. Бизнесийн хүрээнд ажлын явц сайтай, ашиг орлого арвинтай байна. Та аливаад сэтгэлийн хатгүй, эр бяргүй хандах тоолонд танаас маш их боломж холддог гэдгийг ухаарах хэрэгтэй. Гэр бүл, ойр дотнын хүмүүст тань гэнэтийн зүйл тохиолдож болзошгүй. Гэхдээ энэ нь сэтгэл санаагаа чилээхээр зүйл биш юм. Бүсгүйчүүд ирээдүйгээ холбож болох хүнтэй танилцана.
Ихэр: Шийдэмгий өдөр. Хүлээцтэй, ухаалаг байж шалдар булдар харилцаандаа цэг тавих өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсээ зөв таньж мэдсэнээр та өөртөө том давааг амжилттай давлаа гэсэн үг юм. Ажил мэргэжлийн хүрээнд идэвхтэй далайцтай үйл ажиллагаа явуулахгүй, өмнөх эхэлсэн бага сага ажлын ард гарах гэсээр өдрийг авна. Гэр бүлд үүссэн санхүүгийн хямралыг нэр төртэйгөөр давж чадах эсэхийг тань шалгах мэт сорилттой учирна. Энэ нь зөвхөн таны шийдвэрээс бүрэн хамаарах зүйл юм.
Мэлхий: Зөрчилтэй өдөр. Бүхий л үйл ажиллагаандаа идэвх зүтгэлтэй хандах мөн үнэлэлт дүгнэлт хийх, шинэ ажил төлөвлөхгүй байхыг од гараг зөвлөж байна. Шинэ санаа, төлөвлөгөө гаргах гэж хичээх хэрэггүй. Өнөөдөр таны хийх ажил ширээн дээр тань овоолттой байх ч та шантрах хэрэггүй. Үр дүн нь удахгүй гарах ажлаас хойш сууж болохгүйгээ та мэднэ. Аливаа зүйлд эрч хүчтэй зорилго тэмүүлэлтэй хандаарай.
Арслан: Хянуур өдөр. Хамтын ажил, эв найрамдлыг эрхэмлэн өнөөдрийн ажил хэргээ амжилттай дуусгаж чадна. Хэн нэгэнд итгэл найдвар урам зориг бэлэглэж чадна. Хий хоосон мөрөөдөлдөө умбалгүй бүхий л зүйлийг бодитоор харж, хичээнэ гэдгээ амлах болно. Эрчүүд эрүүл мэнддээ анхаарч сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тэнцвэрт байдлаа олохыг эрмэлз.
Охин: Шинээр төлөвлөсөн ажлаа эхлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж чадна. Таны ойрын хүн тань танд ашигтай, хэрэгтэй зөвлөгөө өгч таны эргэлзээ нэг мөр арилж өөртөө итгэлтэй болж чадна. Мөнгө санхүүгийн байдал тань санасныг бодоход тааруухан байна. Хувийн амьдрал тань тийм ч таатай бус байна. Та илэн далангүй байж харилцан яриагаа үр өгөөжтэй байлгаж чадвал эерэг үр дүнд хүрч чадна.
Жинлүүр: Тэвчээр шаардсан, ухаан шаардсан өдөр болж өнгөрнө. Та томоохон ажил дээр хөрөнгө оруулалт татах гэж, эсвэл албаны болон хувийн ихээхэн мөнгөтэй холбоотой ажилд гар бие оролцохгүй байсан нь дээр. Бүтэлгүйтэл нь таныг их хэмжээний өрөнд унагаж, сэтгэл санааны дарамтад оруулж мэднэ. Учирсан улстай болгоомжтой харьц. Нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн тэвчээртэй байхыг анхааруулж байна.
Хилэнц: Эрсдэл дагуулсан өдөр. Өнөөдөр та аливаа харилцаандаа хянамгай хандахгүй бол таны хамгийн ойр байдаг хүнээ санаандгүйгээр гомдоож магадгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таатай ч салан задгай, анхаарал болгоомжгүйгээсээ болж эд зүйлээ хаяж үрэгдүүлэх, алдаж магадгүй. Та ойр дотнынхоо хүмүүсээс анхаарал халамж хүртэнэ. Гэвч та хайр дурлалтай хольж болохгүй. Сэтгэл зүрхний асуудалд хөнгөн хуумгай хандалгүй нухацтай авч үзэхийг зөвлөж байна.
Нум: Тааламжтай өдөр. Өнөөдөр албаны гэхээсээ илүүтэй ар гэрийн ажил таны анхаарлыг татна. Та боломжит цаг үеийг ашиглан бүхий л зүйлийн төлөө сэтгэл зүрхээ зориулах гэж мэрийнэ. Уран бүтээлчид бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах, шинээр санаа төрөх, хийж байгаагаа амжилттай дуусгах зэрэг тэдэнд таатай үеүдийн нэг юм. Харин туршлага муутайгаасаа болж алдаа гаргахгүй гэж хичээх шинэ ажилчид нэлээдгүй байна.
Матар: Болгоомжлох өдөр. Таны амьдралд урд өмнө болж байгаагүй гэнэтийн өөрчлөлтүүд бий болох болно. Мэргэжлийн хүрээнд гарч боломгүй томоохон алдаа гаргахаас сэргийл. Энэ нь таны анхаарал болгоомжгүйгээс шууд хамаарах болно. Бүтээл туурвидаг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс оройдоо онгод хийморьтой ажлын бүтээмж өндөр байх болно.
Хумх: Хүнд өдөр. Өнөөдөр бүхэлдээ хав харанхуй, амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж ямар нэгэн далдын хүч чадал арга ухаан олдохгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч таны өмнө тулгарсан ажил хэрэг хойшлогдохгүй та урдын адил үргэлжлүүлэн хийх л болно. Тиймээс та цаг алдалгүй сэтгэл санаагаа цэгцэлж тайвшрах, хэн нэгэнтэй ярилцаж, орчин тойрноо гэрэл гэгээтэйгээр харах бүхий л арга хэмжээг авч чадна.
Загас: Хүнд өдөр. Өнөөдөр танд ирсэн таагүй мэдээ нь таны өнөөдрийн эрч хүчийг бууруулна. Үүнийг та газар авхуулах хэрэггүй. Ажил дээр хэн нэгэнтэй болгоомжгүй харилцах, бодолгүй хэлсэн үг тань сөрөг үр дагавар авчирч мэднэ. Үг хэлээ бодож хянах хэрэгтэй. Гадна орчны таагүй нөлөөг ар гэртээ чирч авчирч уур амьсгалыг эвдэх хэрэггүй
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.