Хүн амын дундаж наслалт 7.4 жилээр нэмэгджээ

Хүн амын дундаж наслалт 7.4 жилээр нэмэгджээ

Монгол Улсын хүн амын дундаж наслалт сүүлийн 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгдэж, 70.2 болсон талаар Жендерийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хорооны хамтран гаргасан  2020 оны "Жендерийн суурь судалгааны тайлан"-д дурджээ.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг хандлагын талаар тусгайлсан судалгаа ховор байдаг. Иймээс жил бүр гаргадаг уг судалгааг энэ онд эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагын талаар, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү их байгаа шалтгааныг тодорхойлоход чиглүүлсэн байна. Судалгаагаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 26 жилийн хугацаанд 60.7-оос 66.1, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9-өөс 75.8 болж өссөн гэсэн дүгнэлт гарчээ.


Тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.