Замын-Үүд боомтод бүс нутгийн ложистикийн төв байгуулна

Замын-Үүд боомтод бүс нутгийн ложистикийн төв байгуулна

Засгийн газраас “Боомтын сэргэлт” бодлогоор Дорноговь аймгийн Замын-Үүд боомтыг эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомт болгон хөгжүүлэхийг зорьж, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна.

Монгол Улсад Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлоод байгаа. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр хуурай боомтуудад ачаа тээврийн ложистикийн терминал, төвүүдийг байгуулах юм. Замын-Үүд боомт нь эдийн засгийн төв коридорын зангилаа, гурван улсыг холбох төв гэдгээрээ онцлогтой. Уг боомтын хүчин чадлыг өргөтгөх шинэчлэлийг бүрэн дуусгаж, 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборыг 8 дахин томруулж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтцийг өргөтгөөд байна.

“Замын-Үүд нь дэлхийн том зах зээл болох БНХАУ-д ойр, стратегийн хамгийн ашигтай байршилтай Тяньжин боомтоос ачаа хүлээн авах боломжтой учир төмөр зам, автотээврийн хоршил сайтай гэдгээрээ бусад боомтоос давуу талтай. Харин чингэлэг овоолгын талбай, гаалийн баталгаат агуулах хүрэлцээгүйгээс сүүлийн жилүүдэд Тяньжин боомтоос чингэлэг татах, тээвэрлэлтийн ачаалал ихэссэнээр тээврийн өртөг нэмэгдэх, ачаа татах нь удааширсан. Энэ нь ачаа буулгах техник, дэд бүтэц, логистикийн нөхцөл, хүчин чадал сул байгаатай холбоотой. Хуурай боомтоо хөгжүүлснээр үүнийг шийдэх боломжтой”-г Боомтын Сэргэлтийн Үндэсний Хороо мэдээлжээ.

Газрын ачаа байнга авч байна~ !!😊
1kg-  / 2000won-3000won /
Манай байгууллага нь Солонгос улсад нийт #18 салбартай  бөгөөд  нийт төлөөлөгч нар маань доорхи үндсэн утсан дээр тогтмол байгаа болно~🤩
☎️ та дуудлага өгөхдөө тус хотынхоо төлөөлөгч рүү холбогдож өгнө үү~~😊
Манайхыг сонгон үйлчлүүлдэг нийт харилцагч та бүхэндээ баярлалаа~🙏🙏💛
NICE MONGOLIA WORLD CO ., LTD
🇰🇷Солонгос дахь салбар -
📞Х͟о͟л͟б͟о͟о͟ ͟б͟а͟р͟и͟х͟: 1522-0707, 010-8686-0808
📍Х͟а͟я͟г͟: 인천시 중구 축항대로 296번길172(신흥동3가)
*신대륙물류 안 4번 창고 , NKG 사무동 건물 2층 나이스몽골리아
🇲🇳Монгол дахь салбар -
📞Х͟о͟л͟б͟о͟о͟ ͟б͟а͟р͟и͟х͟: 8008-9444
 📍Х͟а͟я͟г͟: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, 7-н буудлаас хойш Зуслангийн чиглэлд 500м-т зам дагуу
Nice-Mongolia Cargo

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.