УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа /2024.06.03/

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа /2024.06.03/

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хурал нь парламентын бүрэн эрхийн хугацааны төгсгөлийн хуралдаан боллоо. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүлгийн хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж ярилцлаа.

Энэ хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 126 удаа буюу 327 цаг хуралдаж, давхардсан тоогоор 215 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан байна. Мөн есөн ажлын хэсгийг байгуулж, ажилласан.

Монгол Улсын Их хурал өнгөрсөн хугацаанд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Үүнд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Боловсролын багц, Сонгуулийн тухай, Эрүүл мэндийн багц хууль, Баялгийн сангийн тухай зэрэг олон чухал хуулийг баталлаа. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцэж, батлах гол ачааллыг манай намын бүлэг авч ирсэн. Ингэхдээ бид эв нэгдэлтэй, хариуцлагатай байснаар тодорхой үр дүнд хүрсэн.

Өнгөрсөн хугацаанд хурууны хээний технологийг нэвтрүүлснээс хойш УИХ-ын чуулганы хуралдаан, бүлгийн болон бусад хуралдаанууд цагтаа эхэлж хуралдсан. Бүлгийн зарим гишүүн цаашид бүлгийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой саналуудыг ч хэллээ” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШУУД: “Ашигт малтмалын лиценз”-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол. /2024.05.30/ 2024-05-30

УИХ-ын ээлжит сонгуульд бусад нам, нэр дэвшигчдээс Сонгуулийн тухай хууль зөрчигдүүлж байгаа талаар мэдээлэл хийж байна. 2024-05-31

ШУУД: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 2024.05.31 2024-05-31

"Ашигт малтмалын лиценз"-ийн сонсголын үеэр Б.Нямтайшир лиценз эзэмшлийн тухай асуултад ийн хариулжээ. 2024-06-03

ХБНГУ-д үерийн улмаас Онцгой байдлын албан хаагчын амь нас эрсджээ 2024-06-03

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа /2024.06.03/ 2024-06-04

ШУУД: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2024.06.05/ 2024-06-05

Н.Номтойбаярын нэхэмжлэлтэй СЕХ-нд холбогдох хурал Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд эхлэх гэж байна. 2024-06-06

Шууд: Н.Номтойбаярын нэхэмжлэлтэй СЕХ-нд холбогдох хурал Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэллээ. 2024-06-06

ЦЕГ: Хар тамхи оруулж ирдэг этгээдүүдийг өнгөрсөн шөнө баривчилсан 2024-06-06

ШУУД: Н.Номтойбаярыг нэр дэвшигчээс хассан СЕХ-ны шийдвэрийн талаар шүүх шийдвэрээ танилцууллаа 2024-06-06