12 ордын зурхай /2024.06.04/

12 ордын зурхай  /2024.06.04/

Хонь: Таны амьдралын эрч хүч нэмэгдэж, үүний нөлөөгөөр ажил хэрэг ч хувийн амьдрал ч амжилттай байх болно. Уран бүтээлч хүмүүс шинэ бүтээл туурвих эсвэл удаан хугацаанд үргэлжилсэн ажлаа дуусгах зэрэгт таатай нөхцөл байдлууд үүснэ. Ашиг орлого олох эсэх нь өмнө эхлүүлсэн ажил төрлөө дуусгаснаар шийдэгдэнэ. Дотоод сэтгэлээ илчлэхээр төлөвлөж байгаа бол таныг хайрын тэнгэр ивээж байна. 

Үхэр: Өнөөдөр ажил амьдралын идэвх муутай, бүх зүйлд хойрго байна. Энэ нь таны эрч хүч доод цэгтээ байгаагийн илрэл юм. Таны санал санаачилга, төлөвлөгөө нуран унах эсвэл төсөөлсөн үр ашиг авчрахгүй байх талтай. Таны сул дорой байдлыг хэн нэгэн ашиглаж занганд оруулах магадлалтай тул та үйл хөдлөл бүрдээ анхааралтай хандаарай. 

Ихэр: Өнөөдөр та хамт олондоо эв найрамдлыг бэлгэдэл байх болно. Ажил хэргийн асуудал дээр бодож төлөвлөж байсан санаагаа хэрэгжүүлэх магадлал өндөр байна. Ашигтай ямар нэгэн санал, гэнэтийн мэдээлэл орж ирнэ. Өнөөдөр хийсэн худалдан авалт амжилттай байх болно. Өөрт тохирохгүй, хийж үзээгүй ажлаа хүчлэн хийх гэсний хэрэггүй. Энэ нь танд бүтэлгүйтлийг авчрах болно. 

Мэлхий: Өнөөдөр дэмий толгой эргүүлсэн зүйлд автахгүй л бол таныг амжилт хүлээж байна. Гадаад түншүүдтэй хамтран ажиллах асуудал нааштайгаар шийдэгдэж, санхүүгийн хувьд томоохон ахиц дэвшлийг хийж чадна. Өөрийн эрч хүчээ бага гэж бүү гол, хийх алхмаа сайтар тооцоол. Хоосон мөрөөдөл хүслийнхээ золиос болох магадлалтай тул аль болох бодит байдлыг зөвөөр үнэл. 

Арслан: Ажилдаа анхаарал төвлөрч чадахгүй байгаа нь ойр орчмын уур амьсгалаас үүдэлтэй байж болох юм. Бусадтай илэн далангүй ярилцаж, сэтгэл санааны тайвшралаа олж авахыг хичээнэ. Мэргэжлийн ур чадвараа ахиулах сургалтад хамрагдах боломжийг бүү алдаарай. Шинэ мэдлэг хуримтлуулах нь хувь хүн талаасаа ахиж дэвших боломж өгнө. Өнөөдөр хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг авч магадгүй. 

Охин: Өнөөдөр таатай уур амьсгалтай байх болно. Аливаа үйл хэрэгт мэргэжлийн хандлага хэрэгтэй байна. Уран бүтээлч хүмүүс ямар нэг онцгой шинэ бүтээлийн эхлэл тавих боломжтой. Хэрэв та өөрийн үйлдлээ ойр дотнын хүнийхээ зөвлөгөөгөөр хийхдээ эргэлзэж байвал зөн совингоо дагахаа битгий мартаарай. Та хамгийн хүнд нөхцөл байдалд ч зөв төвлөрч ирээдүйгээ тодорхой харж чадна. 

Жинлүүр: Бусадтай сайн ойлголцох, нийтэч зан чанар тань нэр хүндээ өсгөх үндэс суурийг тавьж өгнө. Санаачилгатай байж ямар ч тохиолдолд арагш ухралгүй байгаа бүхий л боломж, нөөцөө ашиглаарай. Хэн нэгэнтэй харилцаагаа муутгах тохиолдолд сэтгэл хөдлөл, уур бухимдлаа дээд зэргээр барихыг од эрхэс танд зөвлөж байна. Аливаа сөрөг хандлагыг аль болох өөрөөсөө зайлуулахыг хичээгээрэй. 

Хилэнц: Үл хөдлөх хөрөнгө болон арилжаа наймаатай холбоотой аливаа ажил хэргийг хийхэд амжилттай байна. Амьдралын эрч хүч дунд зэрэг байх бөгөөд аливаа сөрөг сэтгэл хөдлөлд бүү автаарай. Нийгэм улс төртэй холбоотой, түүнээс шалтгаалах ажлын явц удаашралтай байна. Эерэг ухамсартай хүмүүс хамт олноо зөв арга барилаар, нээлттэй ил тод байдлаар байлдан дагуулах бололтой. 

Нум: Өнөөдөр сонирхолтой чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас туршлага судлах эсвэл хамтран ажиллах санал ирэх магадлалтай. Ихэнх хүмүүс гадуур явах ажил ихтэй байна. Шинээр хүнтэй танилцах бөгөөд энэ харилцаа нь таны нөхөрлөлийн хүрээг зузаатгана. Сэтгэлийн зовуурь эсвэл айдас түгшүүр нь бодит амьдралаас хол байх бөгөөд таны хийсвэр төсөөлөл, сэтгэл зүйтэй холбоотой тул зоригтойгоор урагш тэмүүлж, эрч хүчтэй амьдрахыг зөвлөж байна.

Матар: Эрч хүчтэй бөгөөд таатай өдрүүдийн нэг. Өөрийн нуугдмал авьяас билгээ ил болговол олны анхаарлын төвд орж чадна. Энэ нь цаашдын ажил хэрэгт сайнаар нөлөөлж чадна. Шинэ төсөл хэрэгжүүлэх санаа бодол төрсөн бол түүнийгээ цаасан дээр буулгаж, хамтрах багаа сонгоорой. Мөн бодит ажил хэрэг болох тал дээр ямар нэгэн алхам хийвэл амжилттай байж, бусдын дэмжлэгийг авч чадна. 

Хумх: Ур чадвар, чадал чансаа шаардах ажил хэрэгт дээрээ анхаарлаа төвлөрүүл. Байгаа боломжоо тултал хичээн ажиллахыг эрхэмлэнэ. Бүх анхаарлаа дотоод итгэл үнэмшилдээ чиглүүлээрэй. Ямар ч үед сэтгэл хөдлөлөө дарж, аливаад хийсвэрээр хандахгүй байхыг анхааруулж байна. Ажил эхлүүлэх бол хамтрагчаа зөв сонгож, гар сэтгэл нийлсэн хүнээ сонгоорой. 

Загас: Удтал зууралдсан ажлынхаа ард өнөөдөр гарч чадна. Их ачаалалтай байсан хүмүүс ядарч сульдсанаа маш ихээр мэдрэх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн амарч, эрч хүчээ олж авахыг хүснэ. Ажил болон бизнесийн салбарт амжилтаа ахиулж, ашиг орлогоо нэмэгдүүлэх томоохон алхмыг хийх хэрэгтэй болно. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол сайн судалж, мэргэжлийн зөвлөгөө авч байж шийдвэр гаргаарай. Танд гэр бүл ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө ч маш чухал гэдгийг санаарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үерийн хамгаалалтын барилга байгууламжид хог хаяхгүй байхыг уриалж байна 2024-06-03

Беларусь улстай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана 2024-06-03

Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ 2024-06-03

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа 2024-06-04

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийж байна 2024-06-04

12 ордын зурхай /2024.06.04/ 2024-06-04

Сонгуульд оролцох нам эвсэл, нэр дэвшигч дансны дугаараа аудитын байгууллагад бүртгүүлнэ 2024-06-04

Энэ долоо хоногт дараах 47 байршилд өргөтгөсөн худалдаа үргэлжилнэ. 2024-06-04

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо. 2024-06-04

Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024-06-04

Булган уулын байгалийн дурсгалт газрыг Дархан цаазат газар болгох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2024-06-04