Австралид ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна

Австралид ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна

Австрали Улсын ажиллах болон амрах виз мэдүүлэх гэж буй иргэд Гадаад харилцааны яамнаас захидал авч байхаар болжээ.

Иймд манай улсын иргэд гадаад паспортын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай болон өр төлбөргүй тухай тодорхойлолт, дээд боловсролын диплом, хэрэв тухайн сургуулийг төгсөөгүй бол их дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт зэргийг бүрдүүлж, энэ сарын 12-ны өдрөөс эхлэн dep10-13@mfa.gov.mn цахим хаяг руу зөвхөн pdf өргөтгөлтэй файлаар илгээх аж. Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар илгээх юм.

Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын ажиллах болон амрах визний баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм гэж тус яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах тухай санал солилцов 2024-06-12

Б.Очирваань: Хүн бүр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүй байгаарай 2024-06-12

ХЭҮК, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагууд санал солилцлоо 2024-06-12

Болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2024-06-13

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөө өглөө 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. 2024-06-13

Австралид ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна 2024-06-13

“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. 2024-06-13

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ 2024-06-13

Матрууд өөрийн дуртай ажлаа хийж, түүнээсээ эрч хүч авдаг /2024.06.13/ 2024-06-13

Ноолуур кг нь 120.000 төгрөгийн үнэтэй байна 2024-06-13

СЕХ Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ 2024-06-13