БНСУ-д байгаа иргэдээс УИХ-ын сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулж эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын Сөүл хот дахь 27 дугаар салбар комисс 6 дугаар сарын 20-ны өдрийн орон нутгийн цагаар 07:00 цагт Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны байранд санал авах үйл ажиллагааг эхлүүлэв.
Сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу 4 хоногийн хугацаанд орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд явагдана.
Сонгуульд оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгэлд хамрагдсан иргэд Та бүхнийг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Санал авах байрны хаяг: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам
서울 용산구 독서당로 95 주한몽골대사관
Холбоо барих утасны дугаар:010-9595-3464
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.