УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа

УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигч өнөөдөр (2024.07.01) Төрийн ордны “Их танхим”-д Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг сонгох сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан нь зохион байгуулалтын болоод эрх зүйн орчны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлогтой байлаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болж, амжилттай зохион байгуулагдлаа” хэмээсэн.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолын дагуу тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан болон нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн нэрсийг дуудаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг гардуулан өгөв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд үнэмлэхийг нь гардуулахын өмнө Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Улсын Их Хурлын дарга болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

CЕХ: Хяналтын гар тооллого төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй 2024-06-30

Үндэсний их баяр наадмын тасалбарыг маргааш www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ. 2024-06-30

Энэ долоо хоногийн 12 ордын зурхай 2024-07-01

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сэргээлээ 2024-07-02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа 2024-07-02

УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа 2024-07-02

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа 2024-07-02

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган өнөөдөр чуулна 2024-07-02

Наадмаар “Хүй долоон худаг”-руу иргэдэд нийтийн тээврээр үнэгүй үйлчилнэ 2024-07-02

Үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2024-07-02

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд "аргалах" боломжгүй төхөөрөмжтэй боллоо 2024-07-02