ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.07.10/ дахин хуралдаж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир даргалсан бөгөөд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх ажлын хүрээний "залуучуудын хөгжлийг дэмжих бодлого" гэснийг "залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого" гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Ингээд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдлээ 2024-07-05

Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2024-07-05

100 хувийн саналаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо. 2024-07-06

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. 2024-07-10

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа 2024-07-10

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 2024-07-10

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв 2024-07-10

Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Намсрайжавын Батсуурь түрүүллээ 2024-07-13

Бөөгийн эд хэрэгслийг багтаасан судалгааны ном бэлэглэжээ 2024-07-14

Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна 2024-07-14

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2024-07-14