Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Шэнь Миньжюаньд, Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент, шинэ Засгийн газар бүрдсэнтэй холбогдуулж талуудын хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, эдийн засаг, боомт, байгаль орчин, эрчим хүчний төслүүдийг идэвхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах тухай санал солилцов.

БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад болсон парламентын ээлжит сонгуулийн үр дүнд УИХ, Засгийн газар шинээр бүрдсэнд Ерөнхий сайдад баяр хүргээд хоёр орны дипломат харилцааны 75 жилийн ойн хүрээнд хөрш хоёр орны хөгжлийг урагшлуулах, харилцан ашигтай шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.  

Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Засгийн газрын бүтэц, цаашид баримтлах бодлогын талаар танилцууллаа.

Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсоныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар мэдээлжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бөөгийн эд хэрэгслийг багтаасан судалгааны ном бэлэглэжээ 2024-07-14

Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр наадмын мэндчилгээ ирүүлсээр байна 2024-07-14

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 2024-07-14

Бэлтгэл, бэлэн байдал таныг гэнэтийн аюулаас хамгаална 2024-07-14

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг баривчилж, шилжүүллээ 2024-07-18

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 2024-07-18

Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурын урсцыг тохируулан түр хааж, үерийн далан барьж байна 2024-07-18

Монголд cнукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно 2024-07-18

Монгол Солонгосын хамтарсан стартапыг дэмжих инновацын төв байгуулна 2024-07-23

Ерөнхий сайд 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа 2024-07-24

ЗГ: Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тогтоолыг баталлаа 2024-07-24