ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Оюу Толгой төслийн өнөөгийн байдалтай танилцлаа

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Оюу Толгой төслийн өнөөгийн байдалтай танилцлаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.08.09) Оюу толгой төслийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудалтай танилцахаар холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтын үеэр Оюу толгой төслийн 2010-2023 оны санхүүгийн үзүүлэлтүүд, 2024-2051 оны бизнес, санхүүгийн төлөвлөгөө, төсөөлөл, УИХ-ын 2019 оны 92 дугаар, 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар хамтарсан ажлын хэсэг танилцуулав.

Мөн төслийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд болох Антре гоулд төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу санхүүжилтийн хүүгийн хувийг хянан үзэх, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр зэрэг асуудлаар талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх асуудлуудыг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар тодорхой санал боловсруулж ойрын үед танилцуулахыг ажлын хэсэгт даалгав гэж Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсад айлчилна 2024-08-09

X Богд Жэвзүндамба хутагт Дүйнхорын ван Их авшгийн айлдварт мориллоо 2024-08-09

Скүүтэр, дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна 2024-08-09

Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2024-08-09

Оюутан цэргүүд тангарагаа өргөлөө 2024-08-09

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Оюу Толгой төслийн өнөөгийн байдалтай танилцлаа 2024-08-09

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандлаа 2024-08-13

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа 2024-08-13

Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө 2024-08-14

87 хонь аянгад цохиулж хорогдсон байна 2024-08-14

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг 2024-08-15