Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтыг Монголын хүндийг өргөлтийн холбооноос гурван өрөө байраар мялаалаа.

Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтыг Монголын хүндийг өргөлтийн холбооноос гурван өрөө байраар мялаалаа.

Зуны спортын XXXIII наадамд амжилттай оролцсон гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтыг Монголын хүндийг өргөлтийн холбооноос гурван өрөө байраар мялаалаа.

Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд М.Анхцэцэг гавьяатын 17 жилийн хөдөлмөр, Монголын нэрийг дэлхийн тавцанд олон жил гаргасан амжилт зэргийг нь үнэлэн ийнхүү гурван өрөө байрын түлхүүр гардуулсан байна.

М.Анхцэцэгийн хувьд хүндийг өргөлтийн спортоор улсын дээд амжилтыг 88 удаа шинэчлэн тогтоосон бөгөөд УАШТ-д 14 удаа түрүүлсэн юм. ДАШТ-ий алт, гурван мөнгө, хоёр хүрэл, ААШТ-ий хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл, оюутны болон залуучуудын дэлхийн аварга цолоыг хүртэж Монголын хүндийг өргөлтийн спортод түүхэн гавьяа байгуулсан юм.

Түүнчлэн “Рио-2016” наадамд VIII, “Токио-2020” наадамд IV, “Парис-2024” наадамд X байр эзэлсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандлаа 2024-08-13

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа 2024-08-13

Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө 2024-08-14

87 хонь аянгад цохиулж хорогдсон байна 2024-08-14

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг 2024-08-15

Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтыг Монголын хүндийг өргөлтийн холбооноос гурван өрөө байраар мялаалаа. 2024-08-15

Эцэг, эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд өдөрт 1000 төгрөг төлнө 2024-08-15

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав 2024-08-15

Х.Нямбаатар: Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно 2024-08-18

Энэ долоо хоногийн 12 ордын зурхай 2024-08-19

Шонхор шувуу агнах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай 2024-08-19