В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ

В.Путин  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ оны аравдугаар сард Оросын Казань хотноо болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. Ирэх арга хэмжээ нь тус байгууллагын эгнээгээ тэлснээс хойш болж буй анхны дээд хэмжээний уулзалт юм гэж В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний эхэнд онцолсон байна. Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхийг санал болгожээ.

У.Хүрэлсүх БРИКС+ уулзалтад оролцох урилгыг хүлээн авсан байна.

БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт нь Казань хотноо аравдугаар сарын 22-24-нд болно. Одоогоор тус уулзалтад уригдсан 36 улсын төрийн тэргүүнээс 18 нь оролцохоо мэдэгдээд байгаа аж. 2006 онд Бразил, Орос, Хятад, Энэтхэг улсын байгуулсан тус байгууллагад 2011 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, 2024 онд Египет, Иран, АНЭУ, Саудын Араб, Этиоп зэрэг улс элсжээ. БРИКС-ийн орнуудад дэлхийн нийт хуурай газрын 34 хувь, хүн амын 45.2 хувь ногдож байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Таван шарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна 2024-09-03

Авто замын ачааллыг бууруулах зорилгооранаачилгаар “Еcomobility” аяныг эхлүүллээ. 2024-09-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв 2024-09-03

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна 2024-09-03

Аврагч, эрэлч нохойн хамтаар 10 гаруй тарвагыг илрүүлжээ 2024-09-03

В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ 2024-09-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв 2024-09-03

Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх замын шинэ маршрутыг 280 км байхаар төлөвлөж барина 2024-09-04

“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэллээ 2024-09-04

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв 2024-09-04

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-09-04