УИХ хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

УИХ хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганы үр дүн болон УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн сарын 15-30-ны өдрүүдэд хуралдаж, 30 хууль тогтоол баталсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ нэгдүгээрт, хууль тогтоомжид хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг түлхүү тусгахад анхаарна. Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт иргэдэд ойлгомжтой байж, хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгадаггүй байхад чиглэнэ. Гуравдугаарт, хуулиуд цаг хугацааны хувьд хоцрогдолгүй байх ёстой хэмээн онцолсон” болохыг хэллээ.

Түүнчлэн яам агентлагаас баталсан дүрэм журмууд хүний эрхийн зөрчил үүсгэж байгааг тогтоосон тул УИХ-ын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулсан. Тэдгээр ажлын хэсгийн 18 нь санал дүгнэлтээ боловсруулж 2024 оны намрын ээлжит чуулганаар УИХ-д танилцуулах бол бусад ажлын хэсэг ирэх оны хаврын чуулганы хугацаанд санал дүгнэлтээ танилцуулна гэж тэрбээр мэдээллээ.

Дээрх шийдвэрийн хүрээнд,

-Хүний эрх, хууль зүйн чиглэлээр 16

-Төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5

-Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9

-Эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16

-Байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3

-Хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулсан аж. Одоогийн байдлаар, 840 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас 400 нь өдөр тутмын амьдралд үйлчилдэг. Мөн 2700 дүрэм журам мөрдөгдөж байна гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тодотголоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Батцэцэг: Түлш, эрчим хүчийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх эрх зүйн орчныг бэхжүүлсэн онцгой ач холбогдолтой айлчлал боллоо 2024-09-05

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн 2 дугаар шатны БҮРТГЭЛ эхэллээ 2024-09-05

С.Амарсайхан: Ахлагч бүрэлдэхүүн бол ард иргэдийн амар тайвны баталгаа болж байдаг гол хүч билээ 2024-09-05

Монгол Улс, БНСУ-ын тээврийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа 2024-09-05

Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй 2024-09-10

УИХ хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ 2024-09-11

Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ 2024-09-11

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 2024-09-11

“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг баривчилжээ 2024-09-11

Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ 2024-09-11

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2024-09-11