Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан билээ.

10 ялалтынхаа 5-т нь хүнд цохилтоор учраагаа буулган авсан түүний дараагийн тулаан аравдугаар сарын 9-нд болох тов гарсан бөгөөд өрсөлдөгч нь Доминиканы боксчин Френси Фортунато байх юм.

Өдгөө 26 настай Френси Фортунато нь зургаан жилийн өмнөөс мэргэжлийн боксоор хүч үзэж, нийт 16 тулаан хийхэд 15-т ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин байна.

15 ялалтынхаа 11-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ.

Тэдний тулаан АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд болох юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-09-18

Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулна 2024-09-18

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна 2024-09-18

Түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана 2024-09-18

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2024-09-18

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно 2024-09-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцлаа. 2024-09-20

Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй болгосноор Үндэсний баялгийн сангийн хууль бодитоор хэрэгжинэ 2024-09-20

Ахмадуудад эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийнэ 2024-09-20

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ маргааш болно. 2024-09-20

Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн анги нээгдлээ 2024-09-20