Алтны үнэ дахин түүхэн шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн

Алтны үнэ дахин түүхэн шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн

Пүрэв гаргийн арилжааны явцад нэг унц алтны үнэ 2710 ам.доллароос давж, дахин түүхэн шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн байна.

Чикагогийн таваарын биржийн (CME) арилжаагаар 12 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.79 хувиар өсөж, нэг унц нь 2712.7 ам.доллар болсон байна. Үүнээс өмнө есдүгээр сарын 26-ны өдрийн арилжаагаар алтны үнэ нэг унц нь 2708.7 ам.долларт хүрч байв. Он гарснаас хойш уг үнэт металлын үнэ 30 гаруй хувиар өссөн байна. 

Алт бол аюулгүй баталгаат актив гэж үзэх нь нэмэгдэж, Төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа зэргээс шалтгаалан үнэ нь сүүлийн саруудад өссөөр байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, алтны үнэ өсөхөд мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхойгүй байдал, мөн геополитикийн эрсдэлүүд нэмэгдсэн нь нөлөөлжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.