БНСУ-ын Ерөнхийлөгч "Юүн Сог Ёоль" Ард түмэндээ хандаж үг хэллээ
"Юүн Сог Ёоль" Ерөнхийлөгч нь улс орондоо онц байдал зарлаж Үндэсний Ассамблейн ордон болон сонгуулийн ерөнхий хороо зэрэг тусгай объектуудыг тусгай хүчний цэргүүд эзлэх оролдлого хийсэн үйл явцтай холбоотой улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болоод байгаа билээ.
Үндэсний Ассамблейн сөрөг хүчний намуудын зүгээс өнгөрөгч 4-ний өдөр Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан боловч эрх баригч намын гишүүд өөрийн намын Ерөнхийлөгчийг авч үлдсэн юм. Тэгвэл сөрөг хүчний намуудын гишүүд энэ долоо хоногт Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг дахин өргөн барьж энэ Бямба гаригт санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа юм.
"Юүн" Ерөнхийлөгч нь өнгөрөгч 7-ний өдөр бүх ард түмнээсээ уучлал хүссэн мэдэгдэл хийж байсан бол энэ удаад харьцангуй хурц үг хэллэг хэрэглэж өөрийн зарласан "Онц байдал" нь Ерөнхийлөгчид үндсэн хуулиар олгогдсон тусгай бүрэн эрх бөгөөд сөрөг хүчний намуудын ярьж байгаа шиг "Иргэний дайн, Хагарал" үүсгэх эрүүгийн хэрэг яавч биш гэж хэллээ.
Мөн цаашид огцруулах тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд сөрөг хүчний намуудын улс орны үндсэн хуульт ёсны эсрэг үйлдэлтэй тууштай тэмцэх болно гэж мэдэгдлээ.
"Юүн" Ерөнхийлөгчийн гэнэтийн энэхүү мэдэгдэл гарсны дараа ерөнхийлөгчийн нам буюу эрх баригч намын дарга "Хан Дун Хүн" хэвлэлийн хурал зарлаж Үндэсний Ассамблей Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төслийг дэмжих ёстой, Ерөнхийлөгч өөрийн хийсэн хууль бус үйлдэлдээ гэмшиж биш "Иргэний дайн, Хагарал" үүсгэх ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийлээ гэж зарласан нь тус намын гишүүдийн дотор үл ойлголцол үүсгэж нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгоод байна!
Эх сурвалж : SBS News
БНСУ Дахь Монголчуудын мэдээллийг нэгдсэн сайт www.Olnodo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.