Монгол-Хятадын цагаан сарын үзэсгэлэн Эрээн хотод эхэллээ.
Монгол-Хятадын цагаан сарын үзэсгэлэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод эхэллээ.
Үзэсгэлэнд Монгол Улсаас 40 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж арьс ширэн гутал, цүнх, ноос ноолууран нэхмэл хувцас, оёмол хувцас, дээл, үнэт эдлэл, хатаасан мах, зөгийн бал, цай, бэлэг дурсгал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Олон улсын талаас БНХАУ, Пакистан, Непал, Энэтхэг, БНСУ-аас 180 гаруй компани оролцож байна.
Үзэсгэлэнг Монгол Улсын талаас МҮХАҮТ, Хятадын талаас олон улсын үзэсгэлэн зохион байгуулагч “Hiromasa Convention” компани хамтран зохион байгуулж ирсэн юм. Үзэсгэлэн 12 дугаар сарын 28-наас 2025 оны 1-р сарын 5 хүртэл үргэлжлэх юм.
Монгол-Хятадын цагаан сарын үзэсгэлэн нь өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд шинэ, хамгийн ойр зах зээл нээх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамгийн зардал багатай, монгол бараа бүтээгдэхүүнийг харьцангуй хэрэглэх сонирхолтой, Эрээн хот төдийгүй цаашлаад ӨМӨЗО-ны бусад хотод түншийн холбоо тогтоох, борлуулалтаа нэмэгдүүлэх боломж олгодог талаар зохион байгуулагч нар мэдээлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.