Монгол Улсын Засгийн газраас “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газраас “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай өнөөдөр ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Монголын талыг төлөөлж Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, францын талыг төлөөлж Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, "Орано" группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано Майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартан Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар гарын үсэг зурав.

Гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан нар үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулж буй хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болохыг тодотгов. Мөн гэрээг байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутагт төвлөрөх төсөв ахиж, ажлын байр олноор бий болж, шинэ технологи нутагшин, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг болно хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан хэлэхдээ, өнөөдөр бид шинэ эрч хүч, шинэ агуулгаар баяжуулсан түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байна. Зууч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд том бөгөөд шинэ тоглогч болгох нь дамжиггүй. Энэхүү орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлэх болно хэмээв

Гарын үсэг зурах ёслолд Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан болон албаны хүмүүс байлцлаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 2025-01-15

Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 2025-01-15

Хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсжээ 2025-01-15

БНСУ-ын волейболын дасгалжуулагчид Монголд ажиллана 2025-01-17

“Бүсгүй” уран сайхны кино бүх кино театрын дэлгэцээр гарч эхэллээ 2025-01-17

Монгол Улсын Засгийн газраас “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа 2025-01-17

Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна 2025-01-17

БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-01-17

А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно 2025-01-20

Япон Улс паспортынхоо зурагтай хуудсыг хуванцар материалтай болгоно 2025-01-20

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2025 оны хувь хэмжээг танилцуулж байна 2025-01-20