Францын талаас авлигал авсан хоёр хүний нэр ил боллоо
Өнгөрсөн баасан гараг буюу 17-ны өдөр Ураны гэрээ үзэглэгдэх өдөр Монголын төрийн өндөр албан тушаалтнууд “Арева” компаниас их хэмжээний авлигал авсан хэмээн яригдаж олон нийт Ураны гэрээг эсэргүүцэж байсан юм.
Тэгвэл дээрх ярианы гол эзэд болох АН-ын гишүүн, УУХҮ-ийн дэд сайд асан О.Эрдэнэбулган, АМХЭГ-ын дарга асан Үүрийнтуяа нар “Арева” компаниас авлигал авч ураны тусгай зөвшөөрлийг сунгаж өгчээ.
Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “О.Эрдэнэбулган, Үүрийнтуяа гэдэг хоёр хүн авлига авсан тухай Францын шүүх шийдвэрээ гаргасан.Монголын төрийн өндөр албан тушаалтнууд лиценз олгохдоо авлига авсан нь нууц биш болсон. Бүх мэдээлэл надад ирсэн хэмээн мэдэгдэв.
Уг авлигын асуудал нь одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр Н.Алтанхуяг гишүүнд сануулж байв.
Дээрх авлигын хэргийн шүүх хурал БНФУ-д 2025.01.22-ны өдөр болохоор товлогджээ.
Доорх линкнээс видеог үзнэ үү
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.