Мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ.

Мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.

Цагаан сарын баярыг угтан нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор мах экспортлогч компаниуд энэхүү худалдаанд оролцож байгаа юм. Ингэхдээ Баянзүрх дүүргийн “Тэнгэр”, Жуковын талбай, Баянгол дүүргийн “Улаанбаатар палас”, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн гадна талбайд мах борлуулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.