Шахмал түлшний үнэ өөрчлөгдөхгүй

"Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд 17 агуулахад 31969, үйлдвэрийн бүсэд 8987.9 тн, нийт 40956 тн шахтал түлшний нөөцтэй байна.
25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг бөгөөд үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
Галлагааны улирал буюу тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшний борлуулалт нийслэлийн 7 дүүрэгт хэвийн явагдана гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.