Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэж авах боломжтой

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэж авах боломжтой

🔹Гадаадын иргэний оршин суух үнэмлэх олгох сувгийг нэмэгдүүлж, оршин суух үнэмлэхээ өөрөө хэвлэн авах боломжтой киоск машиныг Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11-р байранд байрлах Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд байршуулж, үйлчилгээнд нэвтрүүллээ. 
🔹Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээний цахим системээр гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт гаргахдаа “Оршин суух үнэмлэх хэвлэх киоск машин”  сонголтыг хийх бөгөөд хүсэлт зөвшөөрөгдөж, мэдэгдэл очсоны дараагаар  киоск машинаас оршин суух үнэмлэхээ хэвлэн авах боломжтой болох юм. 
🔹Оршин суух үнэмлэх хэвлэхдээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч /хүсэлт илгээсэн иргэн/ нь өөрийн регистрийн дугаар болон ДАН системд бүртгэлтэй утасны дугаарыг оруулах бөгөөд тухайн утасны дугаарт нэг удаагийн код ирснээр баталгаажуулалт хийгдэж систем рүү нэвтэрнэ. Ингэснээр гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг 2-5 минутыг дотор хурдан шуурхай,  газар дээр нь хэвлэн авах боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хоёрдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхай 2025-02-21

Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг үйл ажиллагаанд нэвтрүүллээ 2025-02-21

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллага болон ДБҮХБ-ын цахим мэдээллийн санд нэгдлээ 2025-02-21

Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа" гэх дуудлага иржээ 2025-02-21

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол батлагдлаа 2025-02-21

Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэж авах боломжтой 2025-02-21

БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025-02-21

Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг ажиллуулах Зөвлөмж хүргүүлэв 2025-02-23

БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 2025-02-23

Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг хаалаа 2025-02-23

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 4 дэх тохиолдол лабораториор батлагджээ 2025-02-23