Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ард иргэдэд зөвлөж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ард иргэдэд зөвлөж байна.

1.    Цагаан сараар тохой өргөн золгохыг эрхэмлээрэй. Учир ханиад томуу нь амьсгалын замаар түргэн халдварлах магадлал өндөр байдаг.

2.    Согтууруулах ундаа хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байна уу. Суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулан бие биенээ хүндэтгэж яваарай.

3.    Хоол идэхийн өмнө гараа сайтар угааж, спиртэн суурьтай гар ариутгагчийг түлхүү хэрэглээрэй.

4.    Зууш, салат бэлтгэхийн өмнө гараа сайтар угаах, махны гамбанз модон дээрээ зууш, салат бэлтгэхээс зайлсхийх,

5.    Тасалгааны хэмд ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого үүсгэдэг 1 ширхэг бичил биетэн 20 минут тутамд 2 болж хуваагддаг байна. Тэгвэл энэ нь 4 цагт 4096 ширхэг, 8 цагт 17 сая, 12 цагт 68 тэрбум болж үржинэ гэсэн үг. Иймээс салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаанд хадгалахаас зайлсхийж, заавал хөргөгчинд хадгалаарай.

6.    Даралт ихсэхээс сэргийлээрэй. Хэрвээ тогтмол эм уудаг бол эмээ цагт нь ууж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзана уу.

7.    Ханиаж, найтаахдаа нэг удаагийн салфетка хэрэглэх, эсвэл шууны дотор тал руу ханиаж хэвшээрэй.

8.    Урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн хамар, хоолой, залгиурыг сода, царвангийн уусмалаар зайлаарай.

Иргэн та энэхүү зөвлөмжийг хэвшүүлж, цагаан сарын баяраар эрүүл саруул, сайхан шинэлээрэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Битүүний өдрийн барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ. 2025-02-27

Сар шинийн өдрүүдийн цаг агаар 2025-02-28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхав 2025-02-28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уяачдад улсын цол хүртээлээ 2025-02-28

Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчин илэрчээ 2025-02-28

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ард иргэдэд зөвлөж байна. 2025-02-28

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын засварчин Э.Доржболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025-02-28

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ 2025-02-28

БНСУ-д Улсын Их Хурлын татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн Ажлын хэсэг ажиллав 2025-02-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв 2025-03-01

Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа 2025-03-02