АНУ 500 мянга гаруй цагаачийн хууль ёсны статусыг цуцлахаар болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Куба, Хаити, Никарагуа, Венесуэлээс ирсэн 500 мянга гаруй цагаачийн хууль ёсны статусыг цуцлахаар болжээ.
Өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены үеийн бодлогуудыг цуцлах, цагаачдын урсгалыг хязгаарлах арга хэмжээний хүрээнд ийнхүү шийдвэрлэсэн байна. Ингэснээр өмнөх ерөнхийлөгчийн үед хэрэгжиж байсан түр оршин суух зөвшөөрөл олгох хөтөлбөрт хамрагдсан цагаачид дөрөвдүгээр сарын 24 гэхэд Америкаас явсан байх ёстой.
Нэгдүгээр сард Дотоодын аюулгүй байдлын яам "АНУ-д түр хугацаагаар ажиллаж, амьдрахыг зөвшөөрсөн хөтөлбөр"-үүдийг үе шаттайгаар зогсооно гэдгээ мэдэгдэж байсан юм.
“Байден-Харрисын засаг захиргаа хүмүүнлэгийн үүднээс түр орших суух зөвшөөрөл олгох хөтөлбөрийг урвуулан ашиглаж, 1.5 сая цагаачийг манай улсад хавтгайруулан нэвтрүүлсэн. Энэ бүхнийг Трампын засаг захиргаа үүрэгт ажилдаа орсон эхний өдрөө зогсоосон. Ингэснээр цагаачдыг нэг бүрчлэн шалган нэвтрүүлэхэд чиглэсэн үйл явцыг сэргээнэ ” гэж мэдэгдэлд дурдсан байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.