ХХОАТ-ыг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина

ХХОАТ-ыг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина

Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг нэг хувь болгож бууруулах иргэний санаачилга долоо хоногийн дотор 100 мянган хүний саналыг авчээ.

УИХ-ын тухай хуульд, D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл санал 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэхээр заасан. Иймд тус асуудлын хүрээнд УИХ-ын хэсэг гишүүд хуулийн төсөл санаачлах гэж байгаагаа мэдэгдэж, Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ үеэр8 “Санал өгсөн иргэдийн 50 хувийг 18-25, 26-30 насныхан эзэлж байгаа нь залуучууд татварын дарамтад ихээр өртөж байна. Газар зүйн байршлаар нь авч үзвэл, санал өгсөн иргэдийн 65 мянга нь Улаанбаатар хотын иргэд байгаа нь нийслэлд татварын дарамт өндөр байгааг харуулж байна.

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт бага, дунд орлоготой иргэдийг татварын ачааллаас хөнгөлнө гэж заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар, төсвийн зарлага асар их нэмэгдэж байна. Түүнчлэн татвар хураамжийн тоо хэмжээ жил ирэх тутам өссөөр байна.

Өөрөөр хэлбэл, манай улсын татварын бодлого төсвийн зардлыг нөхөх байдлаар хэрэгжиж байна. Татварын хэмжээг бууруулбал иргэдийн бодит орлого нэмэгдэх, сүүдрийн эдийн засаг хумигдах, ажилтан ажиллагсадын хөдөлмөрлөх идэвх сэргэх зэрэг эерэг үр дүнг дагуулна” хэмээн ярив.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ж.Чинбүрэн: ЭМДС 360 тэрбумын өртэй 2025-04-15

Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав 2025-04-15

ХӨСҮТ: Хоолны хордлогын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн уурхайн 77 ажилтан эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна 2025-04-15

"Хавдрын эсрэг үндэсний аян" Дорноговь аймагт нээлтээ хийлээ 2025-04-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцлаа 2025-04-15

ХХОАТ-ыг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барина 2025-04-15

Д.Амгалан: Татвар, нийгмийн даатгал, тодорхойгүй байдлаар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнуудыг шалгуулна 2025-04-15

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй 2025-04-15

Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов 2025-04-15

ЦЕГ: Баг зүүж, хутга барин дайрсан асуудлыг шалгаж байна 2025-04-15

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна 2025-04-16