Үерийн хамгаалалтын даланг шинээр нөхөн сэргээж бариад эхэлжээ

ГУББГ-аас Нийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, байршилд нь үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барьж, 100 метрт нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.
Тус газрын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж ярихдаа, "Тухайн байршилд зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц гарц 40 метр өргөнтэй. Дунд голын усыг гурван бетонон хоолойгоор урсгаж, голын голдирлыг өөрчилсөн нь “Алтай хотхон” болон Дунд голын хоёр талаар үер болох эрсдлийг нэмсэн. Бид гүүрэн байгууламжийг 14 хоногийн дотор буулгаж, үргэлжлүүлэн даланг хавтанжуулах ажлыг хийж байна. Одоогоор дээд шүд, хавтан хоорондын заадас цутгах ажлыг хийгээд байна" гэв.
Мөн ГУББГ-аас өвлийн халиа тошингийн үед цас, мөс зөөж тээвэрлэн гүүрэн байгууламжуудын гарцыг сайжруулсан. Ингэснээр шар усны үерээс сэргийлж, ус нэвтрүүлэх чадамж дээшилж, иргэдийг аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг албаныхан тодотгов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.