Улсын арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно

Улсын арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбоо, “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн  Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн ЗДТГ, Идэр сумын ЗДТГ хамтран түмэн олноо “Хамбын бор”,  “Урт гарт” хэмээн алдаршсан улс арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулна.

Монгол бөхийн өргөөнд маргааш болох энэхүү барилдаанд улсын аварга О.Хангай, арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва, заан Д.Анар, Б.Бат-Өлзий, Д.Хүдэрбулга, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар тэргүүтэй энэ цагийн шилдэг хүчтэнүүд зодоглох аж. Уг барилдааны түрүү бөх 12 сая төгрөг гардах бол үзүүрлэсэн нь долоо, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр гурван сая төгрөгийн шагнал авах юм. Түүнчлэн азтай үзэгчийг шалгаруулах бөгөөд супер азтан “Тоёото Акуа” маркийн автомашины эзэн болох ажээ.

“Урт гарт” хэмээн алдаршсан улсын арслан М.Лхагва 1931 оны улсын баяр наадмаар ес давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн арслан цол хүртсэн бол 1939 онд 512 бөхөөс найм давж үзүүрлэсэн хүчтэн юм. Тэрээр 1933 оны улсын баяр наадамд түрүүлэхдээ улсын начин С.Осор, заан Ж.Лувсанбалдан, арслан Ш.Гилэг, Д.Данзан нарыг өвдөг шороодуулсан түүхтэй. Түүнчлэн 1934-1936, 1946-1951 оны наадамд шөвгөрсөн хүчтэн билээ. М.Лхагва арслан бөхийн их удамтай бөгөөд төрсөн ах аймгийн заан М.Дэндэв, улсын заан М.Намбар нар аж. Түүний хувьд суйлах, эгэмдэж тахимдах, сугадаж тонгорох мэхийг гойд сайн эзэмшсэн нэгэн байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно 2025-04-18

“Ebarimt” системийн өгөгдлийн санд гэмтэл гарсан 2025-04-18

НДШ-ийг бууруулах иргэдийн санал 76,092-д хүрсэн байна 2025-04-18

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ 2025-04-18

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа 2025-04-18

Улсын арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно 2025-04-18

Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулна. 2025-04-18

12 ордын зурхай. /2025.04.19/ 23 цагийн өмнө

МСНЭ-ийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо 22 цагийн өмнө

ХСҮТ 2018 оноос хойш 200 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгажээ. 19 цагийн өмнө

ЭМД-ын сангаас 66 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, санг хохиролгүй болгожээ 19 цагийн өмнө