Роналдиньо Парагвайн шоронгоос суллагджээ
Хөлбөмбөгийн домог болсон тамирчны нэг Роналдиньо Парагвайн шоронгоос суллагджээ. Тэрээр хуурамч бичиг баримт ашиглан Парагвайд нэвтэрсэн хэргээр саатуулагдаж шоронд орсон юм. Ийнхүү 32 хоног хоригдсоны эцэст суллагдлаа.
Суллагдсаныхаа дараа түүнийг Асунсьон хотын зочид буудалд байрлуулсан байна.
Роналдиньо болон Ассис нарын өмгөөлөгчид 1.6 сая ам.долларын торгуулийг бүрэн төлсөн ч Парагвай улсаас явах эрхийг сэргээгээгүй байгаа юм.
Бразилын шигшээ болон Барселон клубийн од байсан тэрээр 2005 онд Дэлхийн шилдэг хөлбөмбөгч болж байсан түүхтэй.
Эх сурвалж: Goal
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.