Л.БОР: ФРАНЦ УЛС МОНГОЛД УРАН ОЛБОРЛОХ НЬ НҮБ-С БАТАЛСАН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСАА ЗӨРЧИЖ БАЙГАА ЮМ.

Монгол Улс 2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар хуралдаанаар "Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус" тогтоолыг баталж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалд цөмийн зэвсэгтэй таван гүрэн болох АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц Улс гарын үсэг зурж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг НҮБ хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл өнөөгийн олон улсын цөмийн дайн үүсэж болзошгүй эрсдэлтэй нөхцөл Монгол улс үй олноор хөнөөх зэвсэг хийхэд ашигладаг “плутон” гарган авдаг анхан шатны бүтээгдэхүүн болох “шар нунтаг” үйлдвэрлэх нь НҮБ-ын тогтоолоор баталсан олон улсын аюулгүй байдал “цөмийн зэвсэггүй статусаа” зөрчиж байгаа юм.
P5-гэж нэрлэгдэх дээрхи цөмийн том таван гүрэний компаниуд Монголд бүгд ураны лиценз эзэмшиж байдаг.
Тухайлбал: Франц-Арева\Орана\ ,Хятад-Шинь шинь,Эмээлт майнз-NEA-тай ураны хүдэр боловсруулах үйлдвэр барих гэрээ хийгдсэн мэдээлэл байдаг.
ИБУИНВУ-Зараяа Холдингс,Рио-Тинто,АНУ-Гурвансайхан, ОХУ-ГИМР ХХК гэх мэт компаниудын хайгуулын хугацаа дуусаад 10 гаруй жил өнгөрсөн бүгд ашиглалтын зөвшөөрөл хүссэн байдаг.Зарим нь зарагдаж эзэмшигч өөрчлөгдөж Оффшор бүсэд ч байдаг.
Тэгэхээр цөмийн гүрнүүд нийлээд аль хэдийн Монголыг цөмийн хаягдал булшлах газар болгохоор гэрээ хэлэлцээрүүд нууцаар хийгдээд,манай авилгалчид үүнийг нь хэрэгжүүлж, ОУ-ын конвенцүүдэд нэгдүүлж,Цөмийн энергийн хуулиндаа суулгаад,бүр газрын тухай хуулиндаа оруулчихсан явж байгааг мэдэх хүмүүс нь нууж байгаа ч даравч далдай нь гэгчээр эдгээр хуулиудыг цаг гаргаад унших,интернет ухахад гараад л ирэх юм..
Иргэний нийгмийн гэх хэдхэн тэмцэгчид бид энэ аюулын талаар 10 гаруй жил үе үеийн төрийн 3 өндөрлөгт жил бүр шаардлага хүргүүлдэг байсан нь улс төрчид,шийдвэр гаргагч нарт нөлөөлж тэд болгоомжилж амархан санасандаа хүрч чадаагүй 20 гаруй жил болсон юм. Харин хамтарсан ЗГ-байгуулж 126 шинэ УИХ-ын гишүүдийг ашиглах муу арга хэрэглэж Францтай уран олборлох түргэн түүхий, хууль бус Монгол улсын эрх ашигт хохиролтой гэрээ байгуулсаныг хүчингүй болгох нь Монгол гэдэг цөөхөн үндэстэн орших, эс орших ноцтой асуудал болоод байна.
ИЙМ АЮУЛ НҮҮРЛЭЭД БАЙГАА УЧРААС Л "МОНГОЛЫН НУТАГТ УРАН ХАЙХ, ОЛБОРЛОХЫГ ХОРИГЛОХ" ХУУЛЬ БАТЛУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛААЖ ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮ!!!
2025.04.20
Эх сурвалж: https://www.facebook.com/share/p/1C9Y4Jn5iu/
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.