“Суррон” унаж, хөдөлгөөнд оролцсоны улмаас 15 хүүхэд осолд өртсөн.

“Суррон” унаж, хөдөлгөөнд оролцсоны улмаас 15 хүүхэд осолд өртсөн.

2025 оны эхний улирлын байдлаар хүүхэд “Суррон” унаж, зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ.  

Үүнээс 6 хүүхдэд хөнгөн, 5 хүүхдэд хүндэвтэр, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.

Суррон унаж, осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, 2 хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, 2 хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.    

Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.

Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг зөвлөж байна.

Тодруулбал, 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.           

  • Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх;
  • Улсын дугаар авсан байх;
  • 2 талдаа тольтой байх;
  • Тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
  • Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх;
  • Шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
  • Анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх;
  • Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандартыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ 2025-04-25

БНСУ-ын экспо үзэсгэлэнгийн төв "COEX"-д гал гарчээ 2025-04-25

БНСУ-ын Мугпу хот болон тус бүс нутагт оршин суугаа иргэдийн анхааралд 2025-04-26

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 2025-04-28

БНСУ-ын ерөнхийлөгч асан Moon Jae-in яллагдагчаар татагдлаа 2025-04-29

“Суррон” унаж, хөдөлгөөнд оролцсоны улмаас 15 хүүхэд осолд өртсөн. 2025-04-30

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн гэрт нэгжлэг хийжээ.  2025-04-30

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун шинэ хөлөг онгоц турших ажиллагаанд оролцжээ 2025-05-01

БНСУ-ын Ерөнхий сайд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд огцорлоо 2025-05-01

БНСУ-д олон сая вон хулгайлсан Хятад Инчоны нисэх онгоцны буудлаас баривчлагджээ 2025-05-04

Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардын хүч” намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд Ким Мүн Сү ялжээ. 2025-05-04