ОХУ-ын Эрхүү хотод "Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар 2025 оны тавдугаар сарын 04-ний өдөр “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг энэ жил 22 дахь удаагаа тэмдэглэж буй бөгөөд тус арга хэмжээнд Ерөнхий консулын газрын хариуцсан бүсийн их, дээд сургуулиудад сурч буй монгол, буриад оюутнууд болон Монголын соёл, бичиг үсгийг сонирхогч Оросын иргэд өргөнөөр оролцжээ.
Арга хэмжээний хүрээнд “Үндэсний бичиг — Өв соёл” сэдвээр мэдлэг чадвар, ур ухааныг сорьсон гурван төрлийн уралдаан зохион байгуулагдаж, Ерөнхий консул Б.Ичинхорлоо шагналыг гардуулав.
Монгол Улсын Боловсролын яамнаас “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч”цол тэмдгийг орос, буриад иргэдэд үндэсний монгол бичгийг зааж, таниулахад 20 гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан хүмүүст олгожээ.
Эдгээр хүмүүсийн нэг нь Эрхүү мужийн Буриадын соёлын төвийн дэргэдэх “Хараацай” дугуйланг 2018 оноос хичээллүүлж эхэлсэн Загдаева Любов Барасовна юм. Тэрбээр тус дугуйлангаар 300 орчим сурагч, оюутан, сонирхогчдод үндэсний монгол бичиг болон бичгийн хичээл зааж, соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Мөн бичиг үсгийн баярын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, амжилтаараа тэргүүлсэн Лубсанова Ринчинханда, Галтанцэцэг нарт тус шагналыг мөн гардуулсан байна гэж Монгол Улсын Боловсролын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.