"Temu" платформыг БНСУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг алдагдуулсан хэргээр торгожээ

"Temu" платформыг БНСУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг алдагдуулсан хэргээр  торгожээ

БНСУ-ын хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр Хятад, Сингапур зэрэг улс руу хувийн мэдээллийг дамжуулсан Хятадын онлайн худалдааны платформ "Темү" нь 1.36 тэрбум воны (ойролцоогоор 1 сая ам.доллар) торгууль төлөхөөр болжээ.

Хувийн мэдээлэл хамгаалах xopoo (Privacy Commission) нь 15-ны өдөр "Темү" компанид хувийн мэдээллийн хамгаалалтын хууль зөрчсөн гэж үзэн торгууль оногдуулж, хамгаалалтын системээ сайжруулах зөвлөмж өгсөн болохыг мэдэгдлээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард тус хороо нь "Темү", "АлиЭкспресс" зэрэг Хятадын цахим худалдааны платформуудын хувийн мэдээллийн хууль зөрчсөн эсэхийг шалгаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.