Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтийн зүгээс тавьж байгаа шүүмжлэл зөв зүйтэй зүйл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар дөнгөж сая тайлбар өгөв.
Тэрээр орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Бусад улстөрчдөөс адилхан орлогоо нотлохыг шаардахыг уриаллаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Манай хүү 23 настай, найз охинтой болсон нь үнэн. Аав ээжтэй нь уулзаж, танилцаж амжаагүй явна. Хайр сэтгэлийн асуудалд нь хүндэтгэлтэй хандана. Үүссэн асуудлаар хүүтэйгээ ярьсан. Олон нийтийн зүгээс тавьж байгаа шүүмжлэл зөв зүйтэй зүйл. Хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой. Орлогоо нотлох ёстой. Сүй тавих гэж байгаа, надад мөнгө хэрэгтэй байна гэж яриагүй. Говьд ажиллаж байхад хүү найз охинтой болсон байна. Одоо аав ээжтэй нь аав хүний хувьд ярилцах ёстой болж байна. Бөгж авч өгсөн нь үнэн байна. Орлогоо нотлох байдал үүсэж байгааг хэлсэн.
Манай хүү багаасаа аялах сонирхолтой, аялал жуулчлалын чиглэлээр сурах, ажиллах хүсэлтэйгээ хэлдэг. Миний ХОМ-д мэдүүлсэн "Херо"-той хамтарч, тэнд контентын ажил хийдэг. Хүүгийнхээ амьдрах орон зайд халдахгүй. Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн. Орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгана.
Нийтийн зүгээс гаргаж байгаа шаардлага зөв. Энэ шаардлагад хүндэтгэлтэй, сайшаалтай хандаж байна. Мөн ийм асуудал гаргасанд хүлцэл өчиж, уучлалт гуйж байна. Хэрвээ орлогоо нотолж чадахгүй бол хариуцлга хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Хуулийн байгууллагад бүх орлогоо шалгуулж, нотолно. Надаас хууль бус сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг гарах юм бол хариуцлага хүлээнэ гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.