Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Туркменистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Дурдыев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгийг байгуулна.

Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 4274 болжээ 2025-05-30

"Аялал жуулчлалын сургалтын төв” албан ёсоор нээлтээ хийлээ.  2025-05-30

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо 2025-06-01

Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орууллаа 2025-06-01

Ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.   2025-06-01

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2025-06-02

12 ордын зурхай. /2025.06.02/ 2025-06-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолын төслийг ТББХ нууц санал хурааж, 23 гишүүнээс 17 нь буюу 73.9 хувь дэмжиж санал өглөө 22 цагийн өмнө

МҮОНРТ Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн Улсын хороотой хамтран ажиллана 21 цагийн өмнө

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа 21 цагийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцлоо 7 цагийн өмнө