Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлэх зарим ажилд иргэдээс санал авна

Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлэх зарим ажилд иргэдээс санал авна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо. Уг хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим ажлын тухай” албан даалгавар юм.

Албан даалгаврын төслийг өчигдрийн хуралдаанд танилцуулсан бөгөөд боловсруулахдаа салбарын яамд, зарим мэргэжлийн төлөөлөл, судлаачдын санал болон Засгийн газрын гишүүдэд салбар тус бүрд тулгамдаж байгаа, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг тусгажээ.

Ингэхдээ зарим ажлыг хэрэгжүүлэхдээ ард иргэдээс санал авахаар болсон байна. Тухайлбал, бүх шатанд чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтцээр ажиллах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдүүдтэй хувьцааны хувь хэмжээг тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, анхан шатны хоршоодын үйл ажиллагааг бэхжүүлж, малчин хоршоологчид, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран дундын хоршоо байгуулах, нийтэд хүлээлт үүсгэсэн авлига, албан тушаалын хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллах зэргийг тусгасан аж.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим ажлын тухай” албан даалгаварт ард иргэдээс санал авч, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлыг энэ 100 хоногт хийж хэрэгжүүлэх төсөлд тусгахыг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025-07-07

Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2025-07-07

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 2025-07-07

“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 2025-07-07

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2025-07-07

Засгийн газраас 100 хоногт хэрэгжүүлэх зарим ажилд иргэдээс санал авна 2025-07-08

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтлаа 2025-07-08

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 2025-07-09

29 үндэсний хороог татан буулгалаа 2025-07-09

Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025-07-10