Билл Гейтс: Надад сайн, муу хоёр мэдээ байна

Билл Гейтс: Надад сайн, муу хоёр мэдээ байна

Алдарт Mircosoft компанийг үндэслэгч Билл Гейтс коронавирусний эсрэг вакциныг олон газарт туршиж байгаа ч хүмүүст үр нөлөөгөө өгтөл жил хагасын хугацаа бий гэдгийг анхааруулжээ.

“Надад сайн, муу хоёр мэдээ байна. Сайн мэдээ нь гэвэл олон газар оронд вакциныг туршиж байна. Ямар нэгэн үр дүн гарч болно. Гэхдээ муу мэдээ нь гэвэл дээрх вакцинууд үр нөлөөгөө үзүүлтэл 2021 оны сүүл хүртэл хүлээх шаардлагатай. Энэ хооронд вирус хэрхэн хувьсаж өөрчлөгдөхийг таашгүй” гэж тэрбумтан Билл Гейтс ярьжээ.

Дэлхий 100 вакцин туршиж байгаа гэж санавал 10 нь амжилттай болно гэж тэр үзэж буй бөгөөд вакцин гаргах ажилд л хөрөнгө хаях ёстой гэж мэдэгдсээр байгаа юм.

Европын холбоо вакцин гаргаж авах ажилд ихээхэн анхаарал хандуулж, Франц, Италийн хоёр ч томоохон судалгааны байгууллагад тодорхой хэмжээний төсөв хуваарилжээ.

АНУ-д хэдийнэ хүн дээр хийх туршилт эхлэл шатандаа яваа бөгөөд ирэх тавдугаар сард хүн дээр албан ёсоор туршиж эхэлнэ.

Харин БНХАУ вакцин гаргаж авах ажлыг Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу судалж байгаа юм.

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.