ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ, АЖИЛДАА ШУУРХАЙЛАН ОРЛОО

ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ, АЖИЛДАА ШУУРХАЙЛАН ОРЛОО

Ерөнхий сайд Г.Занданшатар санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж буй улсын хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах /2025.08.22/захирамж гаргалаа. Уг ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ахалж, бүрэлдэхүүнд нь ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөллүүд багтжээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар уг ажлын хэсгийн хамтаар банкны эрх хүлээн авагчаас өр төлбөрт санал болгосон зарим хөрөнгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Хан Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх “Гантиг вилла” төслийн талбайд ажиллалаа. 180 айлын орон сууцны зориулалттай, 9 блок бүхий хөрөнгийг 2022 онд 86.6 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлэн авсан ч одоог болтол уг хөрөнгө царцсан байдалтай байгаа юм. 

Уг хөрөнгийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулж, улсад учруулсан хохирлыг барагдуулахын тулд ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр шуурхай арга хэмжээ авахаар тогтов. Үүнд. нэгдүгээрт уг хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон эсэхийг нягталж шалгах. Хэрэв хэт өндрөөр үнэлсэн байх аваас хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцуулах, өр төлбөрт үүсэх зөрүү үнийн дүнг нэхэмжлэх. Хоёрдугаарт, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, орлогыг зохих журмын дагуу холбогдох сан, дансанд төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. 

Мөн Хан Уул дүүргийн 21-р хорооны нутагт байх 648 м2 талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хоёр давхар обьектыг улсын орлогод яаралтай бүртгэн авч, барилгын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг тооцож гаргах, улмаар обьектыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхээр болов. 

Уг ажлын хэсэг нь өр төлбөрт санал болгосон хөрөнгийн жагсаалт, холбогдох мэдээллийг нэгтгэх, буцаан төвлөрүүлсэн хөрөнгийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжинд боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд ашиглуулах талаар санал боловсруулах, дуусаагүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дуусгах, ашиглалтад оруулах талаар санал боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2025-08-20

Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд 120 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна 2025-08-20

АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ 2025-08-21

Уруйн үер буух нөхцөл бүрдсэнийг онцгойлон анхаарууллаа 2025-08-21

Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараагаар далан барих ажлыг эхлүүлнэ 2025-08-22

ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ, АЖИЛДАА ШУУРХАЙЛАН ОРЛОО 2025-08-24

Маргааш тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 2025-08-24

Үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа 2025-08-24

Ухаалаг хот, эдийн засаг, боловсролын салбарт БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2025-08-25

Наймдугаар сарын 27-ноос эхлэн тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцоно. 2025-08-25

“The MongolZ” баг "Esports World Cup 2025"-ын аварга боллоо 2025-08-25