БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.

Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв 2025-09-12

БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлана 2025-09-18

БНСУ дахь Монгол сургуулийн наадам өргөн дэлгэр болов 2025-09-18

БНСУ-ын Ерөнхий сайд, Монголын Шадар сайд нар уулзжээ 2025-09-25

Умард Солонгост өндөр хувиар баяжуулсан ураны нөөц 2 тоннд хүрчээ 2025-09-25

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгахаар боллоо 2025-10-02

БНСУ-ын хагас дамжуулагчийн экспорт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ 2025-10-03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны 5 жилийн төлөвлөгөөг танилцууллаа 2025-10-05

БНАСАУ цэргийн парадад хамгийн сүүлийн үеийн тив алгасагч "Хвасон-20" пуужингаа үзүүлэв 2025-10-13

Монгол эмч нарт зориулсан “STUDY TOUR” хөтөлбөр БНСУ-д амжилттай эхэллээ. 2025-10-16

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён батлан хамгаалах салбарт тэргүүлэгч дөрвөн гүрний нэг болгох зорилт тавьснаа танилцуулав 2025-10-21