Нэг унц алт 4246.6 ам.доллар болжээ.

Нэг унц алт 4246.6 ам.доллар болжээ.

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны зөрчил улам хурцадсан, мөн АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож, Холбооны нөөцийн сан аравдугаар сард болох хурлаараа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан найдвартай активууд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна гэж “Reuters” агентлаг мэдээлжээ. 

Пүрэв гарагт алтны спот үнэ 0.6 хувиар өсөж, нэг унц нь 4233.06 ам.долларт хүрсэн бол өмнөх өдрийн арилжааны явцад 4241.77 ам.долларт хүрч өссөн байна. Харин 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 1.1 хувиар өсөж, нэг унц нь 4246.6 ам.доллар болжээ. 

Ирэх 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмж 100 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдээд байгаа юм. Тэрбээр ийм шийдвэр гаргасан шалтгаанаа “Хятадын тал 11 дүгээр сарын 1-нээс эхлэн бараг бүх төрлийн бүтээгдэхүүндээ экспортын хатуу хяналт тавих гэж байгаатай холбоотой” хэмээн тайлбарлажээ.

Мөн АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Грир хэлэхдээ, хэрэв Хятад газрын ховор металлын экспортыг хязгаарлавал АНУ-тай байгуулсан одоогийн худалдааны хэлэлцээрүүдийг зөрчсөн алхам болно" гэж мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.