Скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүүтер, мопед, цахилгаан дугуйг өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм.

Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжийг

  • Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.3, 10.2.7 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.5, 28.1.10 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалт,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, 9.4.2, 9.4.3, 9.4.5 дахь заалт,
  • Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргав.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд техникийн шаардлагыг хангасан мотоцикл (суррон загварын тээврийн хэрэгсэл), мопед (скүүтер загварын тээврийн хэрэгсэл)-ийг бүртгэлжүүлж, улсын бүртгэлийн дугаар олгох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх, түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй гадаадын иргэдийг албадан нутаг буцаахгүй 2025-10-18

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа 2025-10-20

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. 2025-10-20

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан аравдугаар сарын 22-ны өдөр нээлттэй болно 2025-10-21

“Алтан цом”-ын барилдааны сугалаанд оролцох боломжтой бөхчүүд 2025-10-21

Скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй 2025-10-21

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэв 2025-10-23

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.532 болжээ 2025-10-23

Бөөр, элэг шилжүүлэн суулгах аргыг нэвтрүүлж, нутагшуулсан Д.Нямсүрэн, О.Сэргэлэн нарт Ардын эмч цол хүртээлээ 2025-10-24

“Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2025-10-24

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2025-10-24