“Бие бялдар Ази” шоуны эхний дугааруудыг өнөөдрөөс албан ёсоор цацаж эхэллээ.

“Бие бялдар Ази” шоуны эхний дугааруудыг өнөөдрөөс албан ёсоор цацаж эхэллээ.

Нэтфликсийн түүхэн дэх анхны монгол контент болох “Бие бялдар Ази” шоуны эхний дугааруудыг өнөөдрөөс албан ёсоор цацаж эхэллээ.
“Spark Agency Mongolia”-гийн 1.6 жилийн хугацаанд ажилласан энэхүү төсөл Монголын нэр хүнд, тусгаар тогтнол, монгол хүний онцлог, ялгарал, үндэсний хэв маягийг дэлхийд тодоор сурталчлан таниулах онцгой ач холбогдолтой.

Шоуг өнөөдөр 15:00 цагаас цацсан бөгөөд түрүүлсэн баг нэг тэрбум вон гардах юм. Эх орноо төлөөлөн оролцож ур ухаан, авьяас чадвар, хүч бяр, уян хатан байдал, монгол хүний тэсвэр тэвчээр, багийн ажиллагааг харуулах эл шоу нь Нэтфликсийн гадаад хэлээрх контентийг үзэлтээрээ тэргүүлдэг бөгөөд монгол хадмал орчуулгатай үзнэ.

Тус шоунд улсын арслан Б.Орхонбаяр, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн, гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Э.Дөлгөөн, улсын гарди Б.Гантогтохын охин волейболын тамирчин Г.Хандсүрэн, холимог тулаанч Б.Энх-Оргил нар оролцсон юм. Харин сэлгээний бүрэлдэхүүнд улсын заан М.Лхагвагэрэл, уран нугараач О.Цэцэглэн нар багтжээ.

Энэхүү шоу нэвтрүүлэгт манай улсаас гадна Австрали, Филиппин, Тайланд, БНСУ, Япон, Индонез, Туркийн баг тамирчид өрсөлдөнө.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ 2025-10-24

Ерөнхийлөгч УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татжээ 2025-10-28

НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ 2025-10-28

ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй 2025-10-28

ЗГ: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа 2025-10-28

“Бие бялдар Ази” шоуны эхний дугааруудыг өнөөдрөөс албан ёсоор цацаж эхэллээ. 15 цагийн өмнө

Монгол брэндийг БНСУ-д гаргах санаачилгыг эхлүүллээ 2 цагийн өмнө

Хотын соёлд иргэн цагдаа хоёр хамт хяналт тавьдаг боллоо 2 цагийн өмнө

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА 17 минутын өмнө

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо. 2 минутын өмнө