Онцгой байдлын хурандаа АЛБАНЫ МАШИНААР хар тамхи зөөвөрлөжээ
Өнгөрөгч долоо хоногийн лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Онцгой байдлын хурандаа хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргээр саатуулагдсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга М.Пүрэвжав нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис болох “мөс”-ийг бусдаас дамжуулан авч явахад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид саатуулжээ.
Тэрбээр хэрэг үйлдэхдээ албаны автомашин унаж явсан гэх бөгөөд автомашиныг журамлаж, түүнд хар тамхи дамжуулсан этгээдийг цагдан хориод байгаа юм.
Харин М.Пүрэвжавыг уг хэрэгтэй холбогдуулан ажлаас нь чөлөөлснөөс өөрөөр хариуцлагын асуудал яригдаагүй байна.
Сануулахад, тэрбээр "Мон та реп" хамтлагийн гишүүн бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн туслахаар ажиллаж байгаад мөн хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт нэр холбогдож, улмаар эрүүл мэндийн гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөөд удалгүй албандаа эргэн орж байсан юм.
Эх сурвалж: https://news.zindaa.mn/56sn

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.