Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 91 вагон буюу 5460 тонн АИ-92 автобензин байна.
Толгойт өртөө
- АИ-92 автобензин – 57 вагон
- Дизель түлш 65 вагон
Аршаант өртөө
- АИ-92 автобензин – 5 вагон
- Дизель түлш – 29 вагон
Эрдэнэт өртөө
- Дизель түлш – 12 вагон
Сайншанд өртөө
- Дизель түлш – 17 вагон
Сүхбаатар өртөө
- АИ-92 автобензин – 14 вагон
- Дизель түлш – 66 вагон тус тус байна.
Өнөөдөр Сүхбаатар боомтоор АИ-92 автобензин 113 вагон буюу 6780 тонн, дизель түлш 320 вагон буюу 19200 тонн, Эрээнцав боомтоор АИ-92 автобензин 39 вагон буюу 2340 тонн, дизель түлш 14 вагон буюу 840 тонн, Боршоо боомтоор АИ-92 автобензин 310 тонн, Цагааннуур боомтоор АИ-92 автобензин 163 тонн, дизель түлш 160 тонн, Булган боомтоор дизель түлш 240 тонн, Замын-Үүд боомтоор АИ-92 автобензин 104 тонн түлш тус тус орж иржээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.