Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Тус Ажлын хэсгийн хурал 2025 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. 

Ерөнхий сайд “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын  гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлж, бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийт төрийн албан хаагчдад үүрэг болгосон. Авлигын эсрэг үйл хэрэгт Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлал үзүүлэх учиртайг анхааруулаад ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн 2026 оныг "Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарлана. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана гэлээ. 

Тус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ахалж, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар гишүүнээр ажилладаг. Өнөөдрийн хурлаар Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөний явцын мэдээлэл сонслоо. Өнөөдөр авлигын эсрэг олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан тус хуралд Авлигатай тэмцэх газрын удирдлагууд оролцож Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна 2025-12-09

Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа 2025-12-09

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эгүүлэн авчээ 2025-12-09

Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш 19:00 цагт асаана 2025-12-09

Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ 2025-12-10

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо 2025-12-10

Нийслэлийн 9 дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана 2025-12-10

Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана 2025-12-10

Оюутолгойн зээлийн хүүд 2026 онд 14.6 тэрбум төгрөг төлнө 15 цагийн өмнө

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ 1 цагийн өмнө