Алтны үнэ унц нь 4420.35 ам.долларт хүрлээ

Алтны үнэ унц нь 4420.35 ам.долларт хүрлээ

АНУ-Венесуэлийн зөрчил хурцдаж байгаагаас үүдэн найдвартай активуудын эрэлт нэмэгдсэнээр даваа гарагт алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ. 

Тодруулбал, даваа гаргийн 07:00 цагийн байдлаар алтны үнэ 2 хувиар өсөж, унц нь 4420.35 ам.долларт хүрснээр 10 дугаар сард хүрээд байсан дээд үзүүлэлтээ шинэчилсэн байна. Энэ онд худалдаа, геополитикийн хурцадмал байдал, Төв банкны хүүг бууруулах шийдвэр зэргээс шалтгаалан алтны үнэ 70 хувиар өсжээ.

Түүнчлэн даваа гарагт мөнгөний үнэ 3 хувиар өссөнөөр нэг унц нь 69.5 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Ингэснээр сүүлийн 12 сарын хугацаанд мөнгөний үнэ 130 гаруй хувиар өсжээ. Хөрөнгө оруулагчид ирэх онд бодлогын хүү буурч, эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасна хэмээн таамаглаж байгаа тул үнэт металлын үнэ үргэлжлэн өсөж байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаатай холбоотойгоор найдвартай активуудын эрэлт нэмэгдэж буй энэ үед даваа гарагт энэхүү ээлжит өсөлт ажиглагджээ. 2026 онд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлал нэмэгдсэн нь биет хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрийн өмчийг хувьчлахтай холбоотой тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2025-12-19

ГИХГ: БНХАУ-ын иргэн Yang Yao-г албадан гаргалаа 2025-12-19

Эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчилд холбогдсон 9 ААН, 312 иргэнд арга хэмжээ авчээ 2025-12-19

102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг олгоно 2025-12-19

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов 2025-12-23

Алтны үнэ унц нь 4420.35 ам.долларт хүрлээ 2025-12-23

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгдлээ 3 цагийн өмнө

"Робот мэс засал эмчилгээ" -г Хавдар судлалын үндэсний төвд анх удаа хийлээ 3 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа 3 цагийн өмнө

Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа “Ерөнхийлөгчийн цом”-ын эзэн боллоо 3 цагийн өмнө